Skip to content Skip to footer
ClientClient nameYear2024AuthorAuthor nameShare

Gamine Style Essence – ийг нимбэгтэй зүйрлэж болно. Тод шар өнгөтэй, анхилам үнэртэй, шүлс асгарам исгэлэн мөн хамгийн амин дэмээр баялаг онцгой жимсний төрлийн нэг билээ.

Яг үүнтэй адил gamine style essence – тэй хүн эрч хүчтэй, сэргэлэн цовоо, цог золбоотой байдаг ба хаа ч явсан олны анхаарлын дунд хөгжилдөж чаддаг нэгэн юм. Тэд нэгэн хэвийн байдлаас илүүтэй, дэггүй, сахилгагүй байхыг илүүд үзэж, амьдралд ч тэр, хувцаслалтын хувьд ч тэр, хөгжилдөн зугаацахыг хүсдэг.

Үсний засалт

Тэдний гол билэг тэмдэг бол халимаг үсний засалт юм. Энэ үсний засалт ихэнх хүнд зохидоггүй ч, gamine style essence – тэй хүнд маш сайхан зохиж илүү эмэгтэйлэг, жавхаатай харагддаг.

Нүүр будалт

Тэдэнд хэт хүнд эсвэл энгийн будалтууд зохидоггүй, зөвхөн нүдээ тодруулах хэрэгтэй.

Хувцаслалт

Бие барвсан, дөрвөлжин хэлбэр үүсгэсэн хувцаслалт сонгох хэрэгтэй ба өнгө, хээ, материал зэргийг хольж сольж өмсөх хэрэгтэй. Gamine essence – д эрэгтэйлэг загварууд гайхалтай сайхан зохидог.