Эрхэмсэг оршихуй
Classic Essence – ийн гол амин чанар нь тэгш хэм хэмжээ, цэвэр цэмцгэр ба эрхэмсэг байдалд оршдог. Энэ төрлийн хувцаслалт он цаг хугацаа улиран одсон хэдий ч хэзээ ч хуучрашгүй сонгодог загвар учир орчин үеийн хувцаслалтын гол тулгуур багана юм.
Үсний засалт
Энэ төрлийн essence – тэй хүнд энгийн цэгцтэй үсний засалт хамгийн сайхан зохидог. Таны үс буржгар, шулуун эсвэл будагтай байж болох ч хамгийн гол анхаарах зүйл нь эмх цэгцийг эрхэмлэж эрхэмсэг дүр төрхөө илүү тодотгох юм.
Нүүр будалт
Хэрвээ та нүд эсвэл уруулаа тодотгож будмаар байвал алтан дунджыг баримталж хэт тод будахгүй байхыг зөвлөж байна. Түүнчлэн цэвэрхэн зурсан хар нүдний контур болон уруулын хүрээ маш чухал байдгыг бүү мартаарай.
Хувцаслалт
Хувцаслалтын хувьд тэнцвэрт харьцааг чухалчилж биед жигд суусан, бүсэлхий үл ялиг тодотгож хэлбэрээ хадгалж чаддаг хувцсыг сонгоорой. Хэтэрсэн их хээ угалз, жижиг чимэг орсон бол таны цэмцгэр дүр төрхийг гундаах талтай байдаг тул татгалзаарай.